Скачать шаблон Joomla с JooMix.org
Super User

Super User

Email: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Урлан бүтээх төвийг хувьчлах шийдвэр гарсан даруйд тус төвийн ажилчид, хүүхдүүд эсэргүүцлээ

Зах зээлийн эдийн засгийг бүтцээр нь хувь хүмүүсийн хэрэглээ (С), Засгийн газрын худалдан авалт (G), хувийн салбарын хөрөнгө оруулалт (Г) болон гадаад худалдааны тэнцлийн (Ex-Im) нийлбэр гэж үздэг.

Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний томоохон цогцолбор барих төслийг Монгол, Хятад хамтран хэрэгжүүлэхээр  ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам болон Монголын авто замчдын холбоо хамтран  “Road Expo Mongolia" олон улсын үзэсгэлэн, конференцийг 2022 оны гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд найм дахь удаагаа зохион байгуулж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар авто замын үзэсгэлэнг үзэж, оролцогч аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзан санал солилцов. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тус үзэсгэлэн 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй ч хоёр жилийн дараа өргөн дэлгэр зохион байгуулж буйд оролцогчид сэтгэл хангалуун байв. 

Энэхүү экспогоор автозамын салбарт нэвтэрч байгаа сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажилчид харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа тогтоох, шаардлагатай мэргэжлийн хүний нөөц, мэргэжилтэй ажилтны мэдээлэл цуглуулж, холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой байна.

Үзэсгэлэнд оролцогчид авто замын шинэ техник танилцуулахын зэрэгцээ газар дээр нь худалдаж байгаа тухай Монголын авто замчдын холбооныхон танилцуулж байлаа. 

Тус экспо нь замын техник, технологи, материалын үзэсгэлэн ба конференци гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэнд долоон орны 80 гаруй байгууллага үйл ажиллагаагаа танилцуулан, гурван орны эрдэмтэн судлаач шинэ дэвшилтэд техник технологийн судалгааны ажлаа танилцуулж, 100 гаруй байгууллагын инженер техникийн ажилтан оролцож байна гэж ЗТХЯ-наас мэдээлэв. 

 
 
 
 
Page 1 of 2

Бидний тухай

Энэхүү цахим хуудсаар зочилж буй Эрхэм хүндэт харилцагч байгууллага, иргэд болон бизнесийн түншүүд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж мэндчилье! Монгол улсад эдийн засгийн чөлөөт зах зээл үүсч хөгжсөнөөс хойш даруй 20 гаруй жилийг ардаа ...

Холбоо барих

  • Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Дүнжингарав гудамж,  Зайсан Пик хотхон 2 давхар
  • Утас: 976-99192233
  • Гар утас 976-99192233
  • Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Top
We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…